2011-11-13

Монголз дууны үгний Жийгийн хэсэг

Жийгий жонон хамтлагтай хамтран гаргасан цомог нь үнэхээр сэтгэлд хүрлээ. Монгол үнэр аргагүй ханхалж байна. Энэ дууных нь үгийг нь та нарт хүргэе гэсэн юм аа...Хипхопд дуртай зарим нь дагаад үзээрэй, тун дажгүй...

...Монгол газар шороо, өвөг дээдэс үүний төлөө
Тулалдаж асгарсан цус одоо болтол хөрсөн доороо
Тэр бүгдийн шингэсэн газар шаахайн мөр биш гэж үү
Өвгөдүүддээ хариулах ач энэ арай биш байх тийм үү
Үр ачаа бодолгүй тэд, хар амиа хаацайлж байв уу
Өнөө үеийн бид нар шиг санаа амар байцгааж байл уу
Цус биш хөлсөө ядаж Монголын төлөө гоожуулж байна уу
Эх орны төлөө гэсэн хүний зиндаа доошилж байна уу
Аминчхан үзлээс дээгүүр улс орноо худалдаж байна
Амьдралдаа бачуурч залуус харь улсруу уралдаж байна
Өссөн газар мөрөн голдоо бид эзэн нь биш гэж үү
Өөрчлөлтийг бидний өмнөөс харь иргэн ... хийх үү
Гадны соёлыг шүтээд уламжлалаа гээчихсэн
Газрын зөвшөөрлөөс болж гол ус нь ширгэсэн
Одоо цагийг өвөг дээдэс тэнгэрээс тольдон харж л суугаа
Амь насаа үүнд зориулсан тэдний нулимс урсаж байгаа
Миний аавын, бидний аавын өвөг дээдсийн нутаг
Эзэн Чингис эрдэмт мэргэд эрэлхэг баатрууд орших хутагт
Тэдний төлөө ирээдүйн төлөө чаддаг бүхнээ хийе
Монгол орон мандаг
Энэ уриаг та нарт хүргэе!...

//Монголз - Жий, Жонон, Чимэдцэеэ

Scene of Mongolz by EnkuushkaMGL