2018-10-01

Мөрөөдөхүй 2.0

Дөрөв таван жилийн өмнө ч бас л сайхан байж дээ. Бодох санах зүйлгүй хийх зүйлээ хийчихээд л хоолтой ч хоолгүй ч хүссэн зүйлээ бүтээх гэж хичээгээд л...Харин сүүлийн 2 жилд тэр байдлаа жоохон хаячихаж.
Харин одоо олны төлөө ажлаа дахин хийхээр шийдлээ.

Мэдээллийн технологид дурласан хэвээрээ. Учир нь Монгол шиг хүнд үйлдвэрлэлийн суурьгүй улсад хамгийн хурдан босч ирж болох үйлдвэрлэлийн салбаруудын нэг нь энэ салбар юм.
Боловсон хүчнээ л бэлдчихэд, эхлэлийн хөрөнгө багахан зарцуулаад том зах зээлд өрсөлдөж болно.

Мэдээллийн технологийн мэргэжилтэн болоход юу юу хэрэгтэйг дурдъя:

  • Мэдээллийн технологийг сурах маш их эрмэлзэл
  • Англи хэл сайн сурах
  • Физик, математик гэх мэт байгалийн ухааны өндөр мэдлэгтэй байх
  • Програмчлалын хэл сурахаасаа илүүтэйгээр алгоритм болон электроникийн талаар өндөр мэдлэгтэй байх
  • Бие даан суралцах чадвартай байх
  • Бодох дуртай байх