2013-09-04

Өвөөгөө дурслаа

Нар баруун тийш хэвийж бүлээнээр ээсэн цэлгэр сайхан талд, өвөөгөө дагаад л хонио хотлуулах гэж гүйдэг байж билээ. Өвөөгийндөө хөдөө очихоороо эмээгийнхээ гарын хоолыг ханаж цадахаа мэдэхгүй амтархан идээд "энэ жаал гэртээ ингэж иддэггүй юм даа" гэж өвөөдөө шоглуулдаг байснаа саналаа. Сэтгэлийн болоод биеийн тамир тэнхээ ч гэж чулуу шиг хүн байсан юм даа. Туссан өвчнөө огт зовоогүй мэт тэсч явсаар биеэрээ туучин гараад хүний хорвоогоос явсан юм даа. Эцсийн мөчүүддээ дуулдаг байсан ганц дууных нь бадгууд ойрд санагдаад байх юм...Хайгаад үзсэн чинь ийм нэртэй дуу байжээ. Ханиа л ганцааранг үлдээх нь гэж их зовдог байж дээ. Агуу их хайр...


Насны ганц хань 

Нарны хорвоод заяаснаас хойш 
Наадаж наргилгүй ч яахав дээ хө 
Насны ганц ээлтэйхэн ханиа 
Нартын алганд гундаахгүй юмсан 

Халуун хүйтнийг халгаж туулахад 
Хажууд хэн минь түшдэг билээ дээ 
Буцах цагийн аясыг таарахаар 
Буурайлж нэг маань үлдэнэ шүү дээ 

Сарны хорвоод заяаснаас хойш 
Санаж марталгүй ч яахав дээ хө 
Сэтгэлийн уяа энхрий ханиа 
Итгэлийн элгий нь сэвтээхгүй юмсан 

Алаг хорвоод таньснаас хойш 
Аясхан явах ч яамай юу даа хө 
Алдаж оноход энрхий ханиа 
Амьдын жаргал эдлүүлж явъя даа 

No comments:

Post a Comment