2013-10-26

Тархи угаагч 2

Хэрвээ та үүний өмнөх нийтлэлийг уншаагүй бол энд дарж уншаарай.

3. Нүдэнд үл үзэгдэх импорт. Фэсбүүк эсвэл олон нийтийн сүлжээнүүд "үнэгүй" гэсэн шошгон дор бидний хоолноос хороож эхэлсэн. Та гайхаж байж магадгүй юм. Түүнийг батлах нэгэн жишээ дурдъя. Фэсбүүкийн хажуу талд гарах зар сурталчилгааг мөнгө өгч байршуулдаг. Түүнийг Монголын компаниуд ч бас хэрэглэж байгаа учир нь бид фэсбүүкэд олноороо орж байгаа тул олон хүнд өөрсдийгөө сурталчилахын тулд энэ сувгийг ашиглаж л таараа. Харин тэдний төлөх мөнгө шууд л фэсбүүкрүү яваад өгнө. Хэрэв бид фэсбүүк огт хэрэглэдэггүй байсан бол манай компаниуд тийш нь мөнгөө цацах байсан уу? Хятад улс фэсбүүкийг хаасан нийгмийн сүлжээ байхгүй гэж хүмүүс ярьдаг, ойлгодог гэтэл үнэн хэрэг дээрээ Хятад улс биднээс илүү ухаан гаргаад өөрсдөө тэр сувгаа үүсгээд өөрсдөдөө ашиг оруулах замыг сонгожээ. Тэгэхээр бид ч бас эх орны үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Миний санал болгох хэдэн нийгмийн сүлжээнүүд байна. http://asubi.mn, http://biznetwork.mn гэх мэт... /2018 онд шалгаж үзэхэд asubi.mn унтарчээ/

4. Нойр бол хамгийн сайн сэргээш. Манай хүүхдүүд шөнө унтахаа больжээ. Шөнөжин фэсбүүк шагайгаастай. Нойроо сайн аваарай гэж хэлмээр байна. Нойр дутуу явснаас болж ямар асуудлууд үүсч болохыг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

5. Нийгмийн сүлжээ бол мэдлэг хуримтлуулах зүйл биш. Яагаад гэдгийг эрхэм та эндээс уншина бизээ. http://news.num.edu.mn/?p=12143

Уншигч авгай та авах гээхийн ухаанаар хандана уу.

No comments:

Post a Comment